“АЙТЫС”-ЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН
2023-11-23
“Соёлын бүтээлч сарын аян”-ны хүрээнд БСШУС-ын сайдын 2019 оны А/759 дугаар тушаалаар батлагдсан Монгол Улсын соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлийн Эх хэл аман уламжлал илэрхийллийн ай савд хамаарах “Айтыс”-ын олон улсын тэмцээнийг зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Пушатайн Мурат агсны 70 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын А/762 захирамжаар ажлын хэсэг байгуулагдан хэрхэн зохион байгуулах талаарх хурлыг Соёл, урлагийн газарт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулав. Тус “Айтыс”-ын тэмцээнд Монгол, БНХАУ, Казахстан , Киргизстан улсаас нийт 22 айтыскерүүд оролцоно.
Айтыс нь 2023.11.25,26-ны өдрүүдэд 14-00цагт аймгийн Хөгжимт Драмын Театрт зохион байгуулагдах тул үзэгчдийг өргөнөөр ирж оролцохыг урьж байна.
# Сэдвүүд
МЭДЭЭ

1500

Уран бүтээл

400

Үзвэр үйлчилгээ

120

Соёлын биет өв

300

Баримтат өв