БҮРГЭДИЙН БАЯР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-03-27
“БҮРГЭДИЙН БАЯР-2024” арга хэмжээг 18 дахь удаагаа “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа. Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас нийт 20 бүргэдчин оролцлоо.
# Сэдвүүд
МЭДЭЭ