ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛТ ТОГЛООМ НААДГАЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-02-05
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон Луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг үндэсний уламжлалт тоглоом наадгайн тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээний Үүшүүр наадгайн төрөлд 4 хүнтэй 20 багийн 80 хүн, Хорол наадгайн төрөлд 3 хүнтэй 26 багийн 78 хүн нийт 158 оролцогч оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулан наадан цэнгэж, өв соёлоо сурталчлан таниуллаа.
 Хорол наадгайн байр:
1 байр-Т.Бат-Очир ахлагчтай баг
2 байр-П.Баярсайхан ахлагчтай баг
3 байр-Б.Одонтуяа ахлагчтай баг
Тусгай байр-Б.Анар ахлагчтай баг
 Үүшүүр наадгайн байр:
1 байр- Б.Солонго ахлагчтай баг
2 байр-Ж.Баясгалан ахлагчтай баг
3 байр-П.Баярсайхан ахлагчтай баг
Тусгай байр-Р.Самдан ахлагчтай багууд тус тус байруудыг эзэллээ.
Мөн оролцогчдоос Булган сумын өвлөн уламжлагч Б.Дэнсмаа хамгийн өндөр настай оролцогч байсан бол Буянт өвлөн суралцагч Б.Анар, Б.Лувсанжамц, Өлгий сумын Н.Мөнхтулга нарын залуу өвлөн суралцагчид оролцсоныг онцолж байгаа билээ.
Тус арга хэмжээнд идэвх, зүтгэл гарган оролцсон нийт оролцогчид мөн шүүгчээр хамтран ажилласан ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн багш, өвлөн уламжлагч М.Бямбасүрэн, Ц.Одсүрэн нарт талархсанаа илэрхийлье.
# Сэдвүүд
МЭДЭЭ