“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН“ ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР УНШИЖ СУРЦГААЯ” УРАЛДААН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.
2023-11-23
“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд сурагчдад үндэсний оюуны соёлын нандин өв болох эх хэл, бичиг соёлоо сурч судлах, түүнийг хөгжүүлэх, хамгаалах, сурагчдын үндэсний бичгийн боловсролыг дээшлүүлэх хойч үедээ үндэсний бахархлыг төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн сурагчдын дунд “Үндэсний бичгээр уншиж сурцгаая” уралдаан зохион байгуулагдав.
Тус уралдааны
1-р байр ЕБС-ын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Ахниет
2-р байр ЕБС-ын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Хундыз
3-р байр Лаборатори 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Ариунбилэг
Тусгай байранд ЕБС-ын 5 дугаар сургуулийн 11 дугаар ангийн сурагч Х.Жанерке нар тус тус шалгарлаа. Нийт оролцсон багш, сурагчдад талархал илэрхийлье.
# Сэдвүүд
МЭДЭЭ