“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” АЯН ЭХЭЛЛЭЭ.
2023-11-06
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяны нээлтийн үйл ажиллагаа 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00 цагт аймгийн ХДТ-д ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш нээж үг хэлж, аймгийн Соёл, урлагийн газрын дарга К.Бекжан “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР АЯН: САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ” сэдвээр соёл, урлагийн салбарын нийт албан хаагчид болон ахмадуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч Соёл, урлагийн газраас зохион байгуулсан томоохон ажлуудын талаар танилцуулга хийлээ.
Аяны нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрын шагналаар шагнагдсан дараах хүмүүст шагнал гардуулав.
Үүнд:
Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр:
– Заан Нарангарав
– Тохай Ахылбек
– Ханахай Гүлжан
– Салдатхан Риза
– Бабай Санай
– Иван Ермекбол
– Хуанай Жайнагүл
Тэргүүний ардын авьяастан цол тэмдгээр:
– Асхабыл Шаймурат
– Кеншилик Алаш
Соёлын яамны Жуух бичигээр:
– Аманжол Манарбек
– Монгол Күлпай
– Бауыржан Балжан
– Хамай Адилбек
– Ержан Аманбол
– Өсерхан Еркебулан
– Мамбетай Нуртуган
– Маней Заманбек
Нийт шагнагдсан албан хаагчдад баяр хүргэж ажлын амжилт хүсье.
# Сэдвүүд
МЭДЭЭ