“Өв соёлоо дээдэлье” сэдэвт богино хэмжээний соёлын боловсрол олгох видео хичээлийг 16-18 насны хүүхдүүдэд цувралаар зохион явуулж байна.
2023-11-09

“Соёлын бүтээлч сар-2023” аяны хүрээнд аймгийн музейн боловсролын танхимд Энэ удаа тус видео хичээлийн хүрээнд Соёлын биет бус өв уламжлал гар урлал монголчуудын бүтээсэн өвөрмөц хээ угалз, өнгөний зохицол, хээ угалзын нэр төрлийг хойч үедээ зааж сурган, түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү видео хичээлийг зохион явуулав. Уг видео хичээлд аймгийн Ерөнхий боловсролын “Бастама” сургууль мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастын нэрэмжит “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонт” Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 13 сурагч хамрагдаж Соёлын биет бус өвийн холбогдолтой асуулт хариулт хөгжөөнт тоглоом тоглон “Өлзий хээ”, “Алхан хээ”, “Түмэн насан хээ”, Байгалийн үзэгдэл дүрсэлсэн хээ угалзыг зурж боловсролын танхимд дурсгав.

# Сэдвүүд
Аймгийн музей