“СОЁЛЫН САЛБАРЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ”-СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“СОЁЛЫН САЛБАРЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ”-СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Соёлын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/424 дүгээр тушаалаар батлагдсан “СОЁЛЫН САЛБАРЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО”-ыг харьяа байгууллагуудад танилцуулах, хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “СОЁЛЫН САЛБАРЫН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ” сэдэвт сургалтыг соёл урлагийн харьяа байгууллагуудын дэргэдэх “Эцэг, эхийн зөвлөл”-ийн дарга, гишүүдийг хамруулан 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтад аймгийн Аймгийн цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд ирж албан хаагчдад мэдээлэл хүргэлээ.