Казах ард түмний уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн нэг “Цуур буюу Сыбызғы” юм. Энэхүү өвийг тус аймагт цөөн тооны хүн өвлөн уламжилж яваагийн нэгэн Өлгий сумын өвлөн уламжлагч Абдолдагийн Енбек бөгөөд Сыбызғы хөгжмийн хөгжимдөх арга барил, түүний утга урын санд үнэтэй хувь нэмэр оруулж, өнөөг хүртэл өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж яваа манай аймгийн шилдэг өвлөн уламжлагчдын нэг юм. Тэрбээр цуурын эгшиг ая нь байгальтай харилцахад чиглэсэн өнгө аястай байдаг бөгөөд түүний урын санд өөрийн зохиосон 20 орчим цуурын ая аязууд байдаг.
Түүнчлэн Соёлын яамны дэмжлэгтэйгээр тухайн өвийг хадгалан хамгаалах, өвлөн уламжлагч, билиг авьяастныг сурталчлан алдаршуулах, өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор цуурын өвийг ур чадварын өндөр түвшинд эзэмшсэн өвлөн уламжлагч А.Енбекийны Сыбызғы хөгжмийн урын санг өгүүлсэн “Таван богд” бүтээлийг Монгол хэлэнд орчуулж, хэвлүүлсэн бүтээлийн нээлт аймгийн Музейд боллоо.
Соёлын өвийг хадгалж, хамгаалах их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа ардын авьяас билигтнүүддээ эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.