МУЗЕЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
2024-05-29
Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100-н жилийн ой, Олон Улсын музейн өдрийг тохиолдуулан “Музей – боловсрол, судалгааны төлөө” уриан дор “Олон улсын музейн өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагаа 5 дугаар сарын 18-ны өдөр Аймгийн Музейд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд хүүхэд, залуучуудад өв уламжлалаараа бахархах, өвийг танин мэдүүлэх зорилгоор музейн соёлын боловсрол олгох дараах хөтөлбөрүүдээ танилцуулан, хэрэгжүүллээ. Үүнд:
“Нүүдэлчдийн уламжлалт гэр сууц” боловсрол танин мэдэхүйн хөтөлбөр
“Бүргэдээр ан авлах өв соёл” боловсрол танин мэдэхүйн ажил
“Амьтдын ертөнцөөр аялцгаая” музейн танин мэдэхүйн интеграци хичээл
“Урлаач kid” гар хатгамал боловсрол танин мэдэхүйн ажлуудыг зохион байгуулж ард иргэд, хүүхэд багачууд өргөнөөр хамрагдлаа. Мөн дэмжиж хамтран ажилласан бусад байгууллага, хувь хүмүүст талархал дэвшүүлье.
# Сэдвүүд
Uncategorized