СОЁЛЫН ӨВИЙН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА
2023-02-10

Соёл, урлагийн газрын алба хаагчид Соёлын өвийн үндэсний төвийн бүтэц, бүрэлдэхүүн хийгээд соёлын өвийг хамгаалах бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцлаа. түүнчлэн аймгийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллогын ажлын тайланг холбогдох баримтуудын хамт Соёлын өвийн үндэсний төвийн захирал бөгөөд түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын улсын комиссын дарга Г.Энхбатад хүлээлгэн өглөө. цаашид орон нутагт соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэхэд хэрхэн үр дүнтэй ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөмж авахын хамт тус байгууллагын бүтээн байгуулалт бусад үйл ажиллагаатай танилцлаа.

# Сэдвүүд
МЭДЭЭ