“НОМЫН АЯЛАЛД ГАРЦГААЯ” ЗУНЫ УНШЛАГА
2024-08-06
Бүх нийтийн уншлагыг дэмжих, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудын зуны амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сангаас “НОМЫН АЯЛАЛД ГАРЦГААЯ” уриан дор зохион байгуулагдаж буй “ЗУНЫ УНШЛАГА”-ын хөтөлбөр амжилттай зохион явагдаж байна. “ЗУНЫ УНШЛАГА” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төв номын сангийн хамт олон 2024 оны 07 дугаар сарын 26,28-ны өдрүүдэд 2 дахь удаагаа “Зост” хүүхдийн зусланд ажиллав.
Тус үйл ажиллагааны үеэр “Зост” хүүхдийн зусланд амралтаа өнгөрөөж буй хүүхэд багачуудад болон амрагч нарт шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргаж, хүүхдүүдийн дунд уншсан номын тухай мэтгэлцээн явуулах, “Сэтгэ, бод” сэдэвт хөгжөөнт тэмцээн болон “Байгаль ба ном” сэдэвт гар зургийн уралдаан тэмцээнүүд зохион явуулав.
Бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, сэтгэл зүтгэл гаргаж, жил болгон хамтран ажилладаг “Зост” хүүхдийн зуслангийн хамт олонд мөн хүүхдүүдийг хариуцаж ажиллаж байгаа багш нарт ТАЛАРХАЛ илэрхийлэн, ажлын амжилт, сайн сайхан
бүхнийг хүсэн ерөөе.
Номын цагаан буян мөнх дэлгэрэх болтугай.
# Сэдвүүд
МЭДЭЭ