Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласан түүхэн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо.
Энэхүү ёслолын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Бегарыс, аймгийн ТЗУХ-ийн дарга Д.Ербол, Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга К.Бекжан, Улсын бүртгэлийн Хяналтын улсын байцаагч А.Еркегүл, тус хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Д.Аманбек нар оролцож 16 настнууддаа хандан чин сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэн иргэний үнэмлэх, батламжийн хамт гардууллаа.