“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024-08-06
Монголчуудын уламжлалт өв соёлын нэг болох үндэсний хувцас, түүний язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлан таниулах зорилгоор “Дээлтэй Монгол” наадам арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар болон Соёл, урлагийн газраас амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээнд 16 байгууллага 70 гаруй оролцогч оролцсоноос
Шилдэг байгууллага
1-р байр Ус цаг уур орчны шинжилгээний газар
2-р байр Ахмадын хороо
3-р байр Зэвсэгт хүчний 331 дүгээр анги
Үндэсний уламжлалт хэв шинж хадгалсан дээлтэй оролцогч
1-р байр Цэвэлмаа
2-р байр Базарбай
3-р байр Мэргэн
Орчин үеийн хэв шинж хадгалсан дээлтэй оролцогч
1-р байр Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ
2-р байр Эрдэнэцэцэг
3-р байр Тамираа
Шилдэг үндэсний дээлтэй оролцогч
1-р байр Жамбалгаравын гэр бүл
2-р байр Болдбаатарын гэр бүл
3-р байр Баатархүүгийн гэр бүл тус тус өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнав. Мөн тус арга хэмжээний хүрээнд М.Икэйн нэрэмжит төв талбайд аймгийн Музейгээс “Баян-Өлгий аймгийн түүхэн замнал” гэрэл зургийн үзэсгэлэн, Нийтийн номын сангаас “Ховор номын үзэсгэлэн” тус тус гаргалаа.
Энэхүү арга хэмжээнд хамт олноороо идэвхтэй оролцсон төрийн болон төрийн бус байгуулага, иргэдэд талархсанаа илэрхийлье.
# Сэдвүүд
МЭДЭЭ