Баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын Соёлын төвийн бүжиг, хөгжмийн багш нарыг мэргэжил дээшлүүлэх арга зүйн сургалтыг хөгжим, бүжгийн төрөл агуулгын хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Соёлын Яамны дэмжлэгтэйгээр Ховд аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтыг Соёл урлагийн их сургуулийн багш
СУИС-ийн ХУС-ийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимийн багш МУГЖ Ч. Насантогтох,
СУИС-ийн ХУС-ийн морин хуурын мэргэжлийн багш, үндэсний найрал хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолч П. Мөнхжин,
СУИС-ийн БУС-ийн Бүжгийн онол, сурганы тэнхимийн эрхлэгч Г. Барбаатар нар удирдан явууллаа.
Баян-Өлгий аймгаас нийт 10-н сумын Соёлын төвийн Хөгжмийн багш, Бүжгийн багш нар тус сургалтанд хамрагдав.