“АЙТЫС” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА
2024-08-06
Аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёл, урлагийн газар, Ахтангер айтсын холбоо хамтран Тулгар төрийн 2233 жил, Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 84 жилийн ойг угтаж “Айтыс” /харилцаа дуу/-ын тэмцээнийг 2024 оны 07 дугаар сарын 05-нд Хурманханы нэрэмжит ХДТ-т зохион байгууллаа. Сонирхуулахад тэмцээнд Казахстан улсын Алмата, Астана, Өскемен хотоос харилцаа дуучид ирж оролцлоо. Өчигдрийн тэмцээнээр 2 тусгай байр шалгаруулж шагналыг нь гардуулсан ба эхний 4 байрыг 7 дугаар сарын 11-нд морины барианд /Байге төбе/ тодруулах тул та бүхэн өргөнөөр ирж үзэж сонирхоно уу.
# Сэдвүүд
МЭДЭЭ