СОЁЛЫН ТӨВИЙН НОМЫН САНЧ, ХӨГЖМИЙН БАГШ, БҮЖГИЙН БАГШ НАРЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2024-06-07
Аймгийн Соёл, урлагийн газраас 13 сум, 1 тосгоны Соёлын төвийн номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш нарын мэргэжлийн арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх мөн салбарын хууль тогтоомж болон урт, дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулж буй сургалт өнөөдөр эхэлж байна.
Тус сургалтад мэргэжлийн байгууллагын зүгээс мэдээлэл, зөвлөмж өгч хамтран ажиллаж буй аймгийн Нийтийн номын сан болон Хөгжимт Драмын театрын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
# Сэдвүүд
Uncategorized