НОМЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.
2024-05-29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баяр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Засгийн газрын 295 дугаар тогтоолын дагуу 2024 оны хаврын 35 дахь “Номын баяр”-ыг Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, Б.Ахтаны нэрэмжит төв номын сангаас бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2024 оны 05 дугаар сарын 15-нд аймгийн төв талбайд тэмдэглэн өнгөрүүллээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Соёл урлагийн газрын дарга К.Бекжан, Монголын зохиолчдын эвлэлийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Зархум, Б.Ахтаны нэрэмжит номын сангийн захирал Д.Алтынгүл, Нийгмийн даатгалын газрын дарга М.Армия нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.
35 дахь удаагийн Номын баяраар номд дуртай, номыг шимтэн уншдаг уншигч, хүүхэд багачууд, номын хорхойтнууд дунд Шилдэг “Гэр номын сан”, цэвэр бичигтэн, түргэн уншлага, үлгэрийн баатруудын дүрийн тоглолт, гар зургийн уралдаан, АХА тэмцээн, шилдэг уншигч, шилдэг уншигч анги хамт олон, шилдэг уншигч гэр бүл зэрэг уралдаануудыг зарлаж, шагнал гардууллаа.
# Сэдвүүд
Uncategorized